Дааврын батгандаа баяртай гэж хэлцгээе!
Хэрэв та надтай адил дааврын батга эрүү хавиар их гардаг бол Cosrx-ийн энэхүү серум нь таньд заавал байх ёстой сэрум юм.
Ниацинамид 15
15% Ниацинамид, 2% NAG агуулсан өндөр үр дүнтэй сэрум нь тослогжилтыг зохицуулж батга, үрэвсэлийг арилгахад тусалдаг. Мөн батганы сорвийг багасгахад маш сайн.
[Үндсэн найрлага]: Ниацинамид 15%, N-ацетилглюкозамин (NAG), цайрын PCA, Аллантоин
[Ашиг тус]: Үрэвслийг дарж, батганы сорвийг бүдгэрүүлж, тослогийг дарж, нүх сүвийг арчилж, барзгар арьсыг толигор болгоно.
Ниацинамид бол арьсыг цайруулж, гиперпигментацийг/нөсөө толбо/ бүдгэрүүлэх хувьд супер од юм. Ацетилглюкозаминтэй хослуулснаар гиперпигментаци арилгах чадвар нь хоёр дахин нэмэгддэг. Мөн энэ сэрум нь үрэвсэл, бүдгэрч буй сорвийг дарах үйлчилгээтэй Ниацинамид ба NAG хоёуланг нь агуулдаг.
Сэрум нь усархаг бөгөөд бага зэрэг тослог өнгөлгөөтэй, тэжээл өгч, чийгшүүлдэг боловч хэзээ ч наалдамхай байдаггүй. Шингэлт нь маш сайн бөгөөд бүх төрлийн арьсанд тохирно. Арьсыг цайруулах нөлөө нь маш хурдан харагддаг. Мөн нүхжилтийг багасгана.
Энэ бол батга, дааврын нөсөөжилттэй хүн бүрийн туршиж үзэх ёстой серум юм.