Real Water Brightening Black Mask

2,700₮
Хүргэлттэй

🌸Real Water Brightening Black Mask 🌸


JAYJUN брэндийн шилдэг бүтээгдэхүүнүүдийн нэг болох Real water brightening black mask нь арьсыг чийгшүүлж, цайруулах хосолсон үйлчилгээтэй хөөсөн цэвэрлэгч, эссэнц, маск гэсэн 3 шатлалттай тул таны оройны арьс арчилгааг бүрэн хариуцна.


🌸 Алхам 1. Хөөсөн цэвэрлэгч

Зөөлөн бүтэцтэй хөөсөн цэвэрлэгч нь арьсны бохирдлыг сайтар цэвэрлэж өгнө. Папайя цэцгийн ханд нь арьсны үхэжсэн эсийг цэвэрлэж, арьсыг зөөлрүүлэх ба төрөл бүрийн чийгшүүлэх найрлага агуулснаараа нүүрээ угаасны дараа хуурайшихаас сэргийлнэ.


🌸 Алхам 2. Vita snow эссэнц

Niacinamide болон Adenosine агуулсан тэжээллэг чанар бүхий эссэнц нь таны арьсыг уян хатан, өнгөлөг толигор болгож, олон төрлийн витамины найрлага нь таны арьсыг эрүүлжүүлж өгнө.


🌸Алхам 3. Цайруулах үйлчилгээтэй хар маск

Эссэнцийг арьсандаа сайтар шингээсний дараа чийгшүүлэх усаар баяжуулсан цайруулах үйлчилгээтэй хар маскыг 10 – 20 минут тавьж хэрэглэнэ. Энэхүү маск нь хуурайшиж барзайсан арьсыг толигор чийглэг болгож, цайруулах хосолсон үйлчилгээтэй тул таны арьсны өнгийг сэргээж өгнө.

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл