Skin&lab retinol serum

45,000₮
Хүргэлттэй

Skin&lab retinol serum


Энэхүү серум нь ургамлын гаралтай цэвэр веган ретинол ба 9 төрлийн пептидийн нэгдмэл холимгоос бүрдсэн тул арьсыг цочроож харшил өгөхгүй. Xөнгөн бүтэцтэй уг серумийн найрлага дахь антиоксидантаар баялаг Vegan Liposome Retinol 3% (ургамлын гаралтай цэвэр веган ретинол) нь гэмтэлтэй арьсыг эмчилж, арьсанд эрүүл эд эс бий болгохоос гадна, коллаген ба эластиныг бууруулдаг энзимүүдийн үйлчилгээг саармагжулан, арьсны эд эсийг илүү сайн, эрүүл бүрэлдэхэд тусалж, арьсны өнгө бүтцийг сайжруулна.


Харин 9 төрлийн пептид нь арьсны коллагены үйлдвэрлэлтийг дэмжиж, арьсны нөхөн сэргээх явцыг дэмжиж хялгасан үрчлээ тэнийлгэнэ. Түүнчлэн найрлага дахь бакучиол нь ретинолыг орлох байгалийн гаралтай орц найрлага гэгддэг бөгөөд рентинолтой хослуулан хэрэглэсэн үед ретинолыг тогтворжуулж, бие биеийнхээ үйлчилгээг сайн дэмжиж, үр нөлөөг нь уртасгаж өгдөг.


Арьсны төрөл: Бүх төрлийн арьсанд. Онцгойлон хөгшрөлтөөс болж өнгө алдсан, улаалттай, хялгасан үрчлээ үүссэн арьсанд.


Үйлчилгээ: Арьсны улайлт, өнгө алдсан арьсыг жигдлэнэ, хялгасан үрчлээг тэнийлгэнэ.


Зориулалт: Анх удаа хэрэглэж байгаа тохиолдолд эхний хоёр долоо хоногт долоо хоногт хоёр удаа гэх мэт дасгаж хэрэглэнэ.

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл